PHP Framework
Саяхнаас PHP ашиглан янз бүрийн вэб хуудас хийх хэрэгтэй боллоо. Өөрийнхөө ажлыг хөнгөвчилж цаг хэмнэх зорилгоор ер нь нэг Framework өөрийн болгоод ашиглаж байя гэж шийдсэн юм. Маш их код бичдэг хүмүүс бол өөрийн гэсэн классуудын цуглуулгатай бөгөөд түүнийгээ янз бүрийн төсөлдөө Framework маягаар ашгладаг юм билээ. Миний хувьд бол урид нь тийм их зүйл хийж байгаагүй учраас бэлэн Framework авч ашиглах нь хамгийн ашигтай зам байсан. Мэдээж зорилгодоо нийцсэн шалгуур тавьж л хайхгүй бол сүүлийн үед янз бүрийн Framework тоогоо алдсан юм билээ. Бүгдийг нь суулгаж туршиж үзнэ гэдэг бол бөөн цагийн гарз болно. Тэгээд дөнгөж суулгаж үзчихээд л сайн мууг нь мэдчихгүй.

Надад MVC архитектэр дэмждэг бөгөөд ашиглахад хялбар мөн PHP5 -дээр ажиллаж чаддаг PHP MVC Framework хэрэгтэй байсан. MVC архитектэр гэж юу болохыг сүүлийн үед программ бичиж байгаа хүмүүс их бага хэмжээгээр нилээд л сонсож байгаа биз. Төслийн өгөгдлийн сан, логик(modell), харагдац(View), удирдлага (Controller) -ыг тусгаарлах зориулалттай архитектур. Төслийг сүүлд нь сайжруулах, засварлах, шинэ зүйл нэмэхэд маш хялбар болгож өгдөг сайн талтай. Тэгээд интэрнэтээс framework-уудын харьцуулалт хайсан бөгөөд дараахь харьцуулалтыг оллоо.
  • Zend Framework
  • CakePHP
  • Symfony Project
  • Seagull Framework
  • WACT
  • Prado
  • PHP on TRAX
  • ZooP Framework
  • eZ Components
  • CodeIgniter


Эдгээрийг цааш нь нилээд тодруулж судалсан бөгөөд миний хувьд Symfony,CakePHP,CodeIgnetor гэсэн
гурвыг цааш  нь бүр нарийн судалж өөрийнхөө ажлыг хөнгөвчлөх зорилгоор ашиглаж байхаар шийдлээ.

Сэтгэгдэлүүд:

1. dulguun_b (зочин) | 2007-11-29 07:15:46
олж авлаа!!!
2. Ганхүү | 2007-12-07 09:17:07
Блогын чинь загвар таалагдлаа. яаж ингэж хийх вэ?
3. ulzii (зочин) | 2007-12-07 21:42:17
2 долоо хоногоос хэтрэлгүй яаж ингэж блогоо өөрчлөх талаар нэг бичлэг хийж тавинаа.
4. dolugen (зочин) | 2008-02-28 13:08:23
Framework herhen ashiglah talaar zowlogoo ogch boloh uu
5. ulzii (зочин) | 2008-02-28 16:40:48
Энэ чамаас өөрөөс чинь л хамаарах юм л даа. Мэдээж ямар нэгэн framework ашиглаж юм хийхийн тулд тухайн программын хэлийг эзэмшсэн байх шаардлагатай. Framework гэдэг бол CMS биш юм. CMS -ийг ашиглахад бол програмчлалын мэдлэг бараг л хэрэг болдоггүй.
Ямар нэг Framework ашиглахын тулд эхлээд суулгах нь тодорхой. Тэгээд л тухайн fm-ийнхээ архитектураас хамаараад хийх гэж байгаа зүйлээ эхэлнэ. Миний дээр харьцуулсан fm-үүд бол бүгд PHP-зориулсан бөгөөд MVC архитектуртай.

Яг юу хүсч байгаагаа тодорхой бичвэл зөвөлгөө өгч болох л юм.
6. aycdp jvuqk (зочин) | 2008-04-21 07:15:42
oymkrivqe jnlrzdktu tjudvwky rmfhqge fhsa silqdbo wzbq zoiyjcdf xzarcef
7. sdf (зочин) | 2008-04-23 15:22:34
dgd
8. uka (зочин) | 2008-06-16 17:50:51
архитектураас хамаараад хийх гэж байгаа зүйлээ эхэлнэ гэсэн хэсгээ сайн тайлбарлаад өгөөч. тэгвэл их баярлах байна
9. Акyмэн | 2009-05-08 19:03:46
CakePHP нь амархан ш дээ. Эхэндээ учрыг нь олох гэж жаахан ухнатсан. Тэгээд учрыг нь олсны дараа гайгүй ш д ээ хөө.
10. kelis (зочин) | 2010-01-13 11:22:11
Framework гэж яг юу юм вэ? хэлж өгч туслаач

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.