Шилдэг вэб хөтөч Firefox

Firefox -ийг яагаад сонгох ёстой гэж!

Энэхүү вэб хөтөчийг ашигласнаар та вэб гэгч агуу ертөнцөөс илүү ихийг мэдэрч мөн интернэтэд өнгөрүүлж буй цагаа илүү үр бүтээлтэйгээр өнгөрүүлэхэд маш их ахиц гарна. Мэдээж маш олон хэрэгцээтэй Add-On хэмээх өргөтгөлийн тусламжтайгаар шүү дээ.


Firefox-оо нэг удаа нээгээд түүн дээрээ олон цонхтой ажиллах

Бид олон цонхыг тааб байдлаар нээж үзэх хичнээн сайхныг алхам тутамда мэдэрч байдаг. Тэгвэл үүнийг Firefox маань өөртөө стандарт болгож агуулдаг. Мөн үүнээс нь ч илүү болох тааб харагчийг өргөтгөл болгон суулгаж болно. Бүх тааб  өөрийн гэсэн хаах товчтой бөгөөд  хэрэв санамсаргүй нэг таабыг хаачихвал маш амарханаар буцааж нээж болдог. Миний ашигладаг Tab Mix Plus-ийн хувьд бол хаагдсан цонроо сэргээхийн тулд таабын хоосон зайн дээр хулганыхаа дунд товчийг дараад л болоо. Мөн санамсаргүй байдлаар Firefox хаагдсан тохиолдолд дахин нээхэд урдаас чинь та өмнө нь хэрэглэж байсан таабуудаа нээх үү гэж асуудаг. Энэ нь зарим тохиолдолд маш хэрэгтэй байдаг.

Дүрмийн алдаа шалгагч

Хэрэв та гадаад хэлээр онлайн имэйл болон блог гэх мэт зүйлс бичдэг бол буруу бичинэ гэж санаа зоволтгүй. Учир нь алдаа шалгагч өргөтгөлийг суулгаснаар таны гаргасан алдааг доор нь мэдэгдэх болно.

Хайлтын туслагч

Гүүгл болон Яахүү дээр таныг хайх гэсэн зүйлээ бичиж эхэлмэгц чинь цаанаас автоматаар тохирсон үгүүдийг санал болгоно. Та түүн дундаас өөрийнхөө хэрэгтэйг сонгох л үлдэнэ.

Вэб фийдс (RSS)

Та сүүлийн үед хэн нэгний блог эсвэл зарим дуртай мэдээллийн сайт шинэчлэгдсэн эсэхийг мэдэх гэж заавал тэдгээр лүү орж үзэх хэрэггүй болсон. Зүгээр л вэб хөтөчийнхөө вэб фийдст дуртай вэбүүдийнхээ RSS -ийг өгөөд л болоо.

Хамгийн чухал зүйлсийн нэг: Popup-Blocker

Танд интернэтээр аялж явахад чинь рекламны шинэ цонхнууд нээгдээд ядаргаатай байвал үүнийг Popup-Blocker-ын тусламжтайгаар маш амархан зогсоож болдог.

За энэ удаад ингээд өндөрлье
Үргэлжлэл бий.

Сэтгэгдэлүүд:

1. dulguun_b (зочин) | 2007-08-13 11:28:12
HI.
Tab Mix Plus гэдгийг нь яаж тохируулахыг заагаад өгөөч.
2. ulziim (зочин) | 2007-08-13 16:29:06
Firefox-ынхоо цэснээс Tools->Add-Ons гэнгүүт Firefox-ийн өргөтгөлүүд татдаг хуудас руу орно. Тэхээр нь хайлт дээрээс нь өргөтгөлийнхөө нэрийг бичээд хайнгуут гараад ирэхээр нь Install гэдэг дээр нь дараад суулгахаар Firefox-оо шинээр эхлэхүү гэж асууна. Тэгээд шинээр эхлэнгүүт өргөтгөл чинь нэмэгдсэн бна. Тохиргоо хийхдээ буцаж Tools->Add-Ons гэж ороод өргөтгөлөө сонгож байгаад Options товчийг дарж ороод хүссэн тохируулгаа хийж болно.
3. dulguun_b (зочин) | 2007-08-13 18:45:44
Баярлалаа. Болчихлоо. Өөр хэрэгтэй зүйл зааж өгөөрэй
4. dulguun_b (зочин) | 2007-08-18 20:12:19
Сайн уу? Өлзий.
Би дээр нэг хэлж байсан даа чиний блогын тоолуур надад харагдахгүй байна гээд. Үүний учир энэ Firefox-ийн тохиргоонд байх шиг байна. Миний энэ сууж байгаа PC дээр ямар нэгэн сайт руу ороход баннерууд ердөө харагддаггүй, өөр бас флэш зурагууд харагдахгүй байх шиг байна. Хажуугийн PC дээр IE-оор тэр баннер болон зурагууд бүгд харагдаж байна.
Тэр бүгдийг харагддаг болгохын тулд ямар тохиргоог Firefox-доо хийх вэ?
5. enhuush_2009 | 2008-11-28 10:23:00
өөрийнхоо энэ сайтад яаж өрөгтгөлтэй мэдээллийг оруулсан юм бэ заагаад өгөөч тэгээд бас бичсэн файл болгон цааш унших гэсэн мөрөөр орохгүй байх юм
6. solongo (зочин) | 2008-12-02 10:15:39
hi ooriin saitad orgotgol oruulah geed chaddagui e yaaj oruulgh be tuslaach

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.