Зав гардаггүй ээ
За ойрын хэд хоног шалгалт эхлээд зав байхгүй бүр интернэтээр ч бараг орохоо болих нь.
Өнөөдөр нэг юм нилээд хүнд шалгалтынхаа ард гарч аваад нөгөөдрийнхөө шалгалтыг хараад сууж байснаа гэнэт жаахан өөр юм хиймээр санагдаад. Өнөөдөр өгсөн шалгалтаа харин хичээж байгаад нилээд гайгүй биччихэвүү дээ санасныг бодоход.
Хичээл нь өөрөө англи хэл дээр ороод шалгалтаа германаар авсан болохоор над шиг хүнд их л хүнд санагдаж байлаа. Харин мэргэжлийн дагуу байсан тулдаа хийхэд дөхөмтэй байлаа. За тэгээд дуртай юм болохоороо компьютер дээрээ удаан суулгүй хэд хоночихсон чинь бүр санаад. :-)

Тэгээд энэ банжиг нэт загварын сонголт муутай. Блогоо харангуут хөөрхий нэг хэвийн ядуу харагдах юм. Бас иймэрхүү юм хийж байгаа юм чинь энэ тал дээрээ ч хэрэглэгчиддээ сэтгэл ханамжийн баталгаа өгч байвал сайхан л байна. За тэгээд банжигийнхан д санаа тавих өөр амжуулах юм их байдаг биз, энэ их юм ажиллуулж байгаа хүмүүст. Сонирхолынхоо дагуу энэ блогынхоо хэв загварыг өөрчилж сууснаа сүүлд завтай болохоороо ганц нэг бичлэг энэ талаар хийж тавивал олон хүн баярлах юм шиг байна гэж бодогдлоо.

Амархан юм шиг хэрнээ хөөрхөн цаг аваад хаячихлаа. Нойр хүрээд байсан харин сайхан сэргэж байна. За одоо тэгээд буцаад л нөгөө шалгалтанд бэлтгэдэг явцдаа орохгүй бол болохгүй боллоо. Үлдэж байгаа хоёр шалгалтаа сайн өгчихвөл ч амралт эхэллээ гэж. Ер нь бидэн шиг оюутнууд амарна гэж байх биш тэгээд ажил төрөл гээл бас л завгүй болно доо.

Бүгдээрээ надад амжилт хүсээрээ.
За дараа хүртэл баяртай.

Сэтгэгдэлүүд:

1. tulga (зочин) | 2007-07-26 05:25:12
Lag goe zagvar boljee halit harval yg portal shig l haragdaj bna
2. dulguun_b (зочин) | 2007-07-26 11:45:33
hi.
Блог загвар чинь гоё болжээ. Даруухан , энгийн, нүдэнд дулаахан.
Шалгалтаа амжилттай өгчихөөд завтай болохоороо asuult.bblog.mn блогт ороод жоохон зөвлөөд өгөөрэй.
Дахин амжилт хүсье!
3. dulguun_b (зочин) | 2007-07-26 18:53:29
Чиний тоолуур надад харагдахгүй байна.
Зөвхөн Үзсэн: гээд ард нь ямар ч тоо алга Эсвэл зөвхөн өөрт нь л харагддаг юм уу?
Би бас өөр хэд хэдэн блог болон сайтуудыг үзлээ. Тэгсэн тоолуур нь яг минийхтэй адил гүйгээд байна. Бүүр гайхчихлаа.
4. ulzii (зочин) | 2007-07-26 19:46:02
Тийм үү.Уг нь зүгээр л байх ёстой доо. Надад бол зүгээр л харагдаж байна.
5. ulzii (зочин) | 2007-07-26 19:46:52
Үзсэн: гэдгийн доод талд нь харагдах ёстой.
6. eegii_81 (зочин) | 2007-07-27 11:50:43
ih goyo
7. buuz82 | 2007-07-27 21:09:48
8. huslen9 | 2007-07-28 15:41:05
shalgaltaa amjilttai ogoorei
9. haayaashi_1 | 2007-07-30 00:29:34
dajgui l ym

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.