2007-07-14 06:33:34
Өмнөх жишээнээс та Eclipse -ээ татаж авч ерөнхий танилцсан бол энэ удаа арай гүнзгийрүүлье.
Eclipse дээр анхныхаа Java программыг бичих:Үр дүн нь график байдлаар харагдахгүй бөгөөд зөвхөн консол дээр харагдана.
Ер нь бүх программыг сурахад ашиглагддаг Hello World кодыг бичиж ажиллуулж үр дүнг нь харцгаая.
Ингэхийн тулд эхлээд шинэ проект үүсгэнэ. "File -> New -> Project"

Дараа нь: "Java -> Java Projekt" гэж сонгоно.

Проектийн нэр өгөх болон тохиргоо хийх
Ингээд "Next" товчийг дарж цаашаагаа явна. Гарч ирэх цонхон дээр проектын нэр өгөх ёстой болно. Энэ тохоилдолд бол "HelloWorld" гэж өгнө. Том жижигээр бичсэнийг анхаарахаа мартуузай. Бусад нүднүүдэд юу байх нь одоохондоо бидэнд хамаагүй болохоор байсан чигээр нь орхино.

Ингээд "Finish" товчийг дарахад бидний үүсгэсэн HelloWorld проект маань Eclipse -ийн зүүн талд меню байдлаар харагдана.

Одоо шинэ пакет үүсгэхийн тулд проектын нэр HelloWorld дээр хулганы баруун товчийг дараад "New->Package" сонгоно.

Тэгэнгүүт пакетыг хадгалах хавтас болон нэрийг оруулах цонх гарч ирэх бөгөөд бид HelloWorld-ийг өөрчлөлгүй үлдээж пакетны нэрийг "meinPaket" гэж оруулъя. Ингээд "Finish" дарангуут үүсгэсэн пакет маань меню дээр харагдана.

Одоо бид шинэ класс үүсгэж болно. Ингэхийн тулд пакетны нэрэн дээр хулганы баруун дээр товшиж "New -> Class" сонгоно. Гарч ирэх цонхон дээр шинэ классын нэр болон тохируулгыг хийж өгнө.

Классын нэрийг энэ удаад "HelloWorld" гэе. Үүнээс гадна улаан сумаар заачихсаныг сонгох хэрэгтэй. Энэ нь бид үүсгэж байгаа классдаа main() функц агуулна гэдгийг зааж өгч байна. Туслах классуудад бол үүнийг сонгох хэрэггүй.
Хэрэв ямар нэг Java классыг сүүлд нь программ болгож ажиллуулах бол үүнийг сонгоно гэсэн үг.
Ингээд "Finish" дарна. Ингэхэд бидний класс үүсэх бөгөөд дотроо main() функцын үндсэн хэсгийг агуулсан байна.

Энэ харагдаж байгаа хэлбэр бол Eclipse-ийн код бичих үндсэн хэлбэр бөгөөд зүүн талд өөрийн чинь ажиллаж байгаа проект, дунд талд кодчилох талбар, баруун талд функцууд харагдана.
Eclipse дээр код бичих.
Одоо бид нар шинээр үүсгэсэн HellowWorld программаа гүйцээж бичие. Сүүлд олон классуудтай ажиллаад ирэнгүүт аль классыг засах вэ гэдгээ зүүн талын менюгээс сонгоно.

Бидний код одоогийн байдлаа ийм байдалтай харагдаж байна.
/** байдалтай харагдаж байгаа тайлбар бол Java баримт үүсгэгч бөгөөд үүнийг хийж явсанаараа хожим нь нэг классын баримтыг автоматаар хийх боломжтой болно.
Одоо энэ мөрийг код дээрээ TODO гэсэн тайлбарын доод талд шинэ мөр болгон нэмж бичнэ.
"System.out.println("Hello World")"
За HelloWorld программын код маань үндсэндээ энэ бөгөөд одоо үүнийгээ ажиллуулж үр дүнг нь харъя.
Ингэхийн тулд дээд талын менюгээс
"Run -> Run As -> Java Application"

гэж сонгонгуут ажлын талбарын доод талд консул нээгдэж программын үр дүн харагдана.
За ингээд та Eclipse -г ашиглаад хамгийн анхны программаа биччихлээ. Энэ жишээ бол Java-ийн хичээл биш бөгөөд Eclipse-ийнх гэдгийг санаарай.
Хэрэв хүмүүст таалагдаад санал хүсэлт ирвэл энэ жишээгээ зөвхөн консул дээр биш график цонхон дээр харагдуулдаг болгож болох юм. Ингэж хийсэн тохиолдолд ч гэсэн зорилго нь Eclipse -тэй л илүү ойр танилцахад чиглэнэ.
Амжилт хүсье.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: