Eclipse - Универсал программ хөгжүүлэгч
Монголчууд маань аймаар аймаар үнэтэй хэрэгслүүд ашиглаад л яваад байдаг. Тэдний ихэнх нь хулхи байдлаар олж авсан гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг бодлын азтай хүмүүс шүү тэгж байгаад. Харин та ямар нэгэн өөр хууль дэглэм чангатай улсад ажиллахад хүрвэл шал өөр байдлаар хандах боловуу. Тийм болохоороо үнэгүй олдож болох сайн сайн хэрэгслүүдийг харахгүй өнгөрөх нь их байх шиг.
Ингээд юу ч гэсэн маш олон төрлийн чадвартай Eclipse -г бага багаар танилцуулахыг оролдъё.

Анх IBM компани өөрсдийн олон тусдаа байсан пргорамм хөгжүүлэгч хэрэгслүүдийг нэгтгэж нэгдсэн Framework гаргаж ирсэн нь үндсэндээ Eclipse байсан.

Татаж авах

Ubuntu -г эс тооцвол Eclipse үйлдлийн системийг дагалдаж суудаг болж амжаагүй байгаа. Гэхдээ санаа зовох зүйлгүй та Eclipse ийн вэб хуудаснаас амархан татаж аваарай. Ажиллуулахын тулд танд Java Runtime Environment(JRE) болон Standard Widget Tools суулгасан байх ёстой. Хэрэв та эдгээр шаардлагатай хэрэгслүүдийг нь суулгачихсан бол Eclipse чинь бараг л бэлэн болчлоо гэсэн үг. Eclipse өөрөө Java дээр бичигдсэн болохоор суулгах шаардлагагүй, зөвхөн татаж авсан файлаа хэрэгтэй хавтсандаа задлаад л болоо.
Программыг эхлүүлэхэд танаас Workspace хаана байхыг асууна. Энэ нь таны хожмын файлууд хаана байхыг зааж өгч байгаа тул төслийнхөө файлуудыг хаана хадгалах тэр хавтсаа сонгоно. Ингээд тавтай морил дэлгэц гарч ирэх бөгөөд үүн дээр нь Eclipse тэй ажиллах тусламж болон шинэ мэдээллүүд байна. Энэ цонх тийм ч чухал биш учраас хаахаар жинхэнэ Eclipse-ийн талбар гарч ирнэ.  Ингээд зарим чухал гэсэн зүйлсийг хальт бичье.

Workspace - Ажлын талбар

Энэ нь төслийн файлууд болон тохируулгуудыг хадгалдаг бөгөөд жирийн л нэг хавтас. Анх эхлэхдээ дотроо metadata гэсэн хавтас агуулсан байна. Unix систем дээр бол энэ хавтас нууцлагдсан байдаг.

Workbench -

Eclipse- ийн үндсэн ажлын нүүр. Жирийн мэню болон харах засварлахад зориулсан хэрэгслүүд харагдана.

Perspektiven

Бидний дассан программ хөгжүүлэгчдийн адил Eclipse ч гэсэн үүнийгээ маш сайн пэрспективтэй хийсэн. Паралель олон зүйлтэй ажиллаж болох болохоор маш амарханаар жишээнь Java болон PHP ийн хооронд сэлгэж ажиллах боломжтой.

Editor - Засварлагч

Код бичих гэдэг бол программ хөгжүүлэгчидийн хувьд өдөр тутмын ажил.Тэкст болон визуэл маягаар ажилладаг яг тухайн хэлд зориулагдсан олон төрлийн код бичих хэрэгслүүд байдаг.

Views - Харагдац

Энэ нь Eclipse -ийн бас нэг чухал хэрэгсэл. Засварлагчтай харьцуулахад өгөгдлийг(Жнь: эх код) хадгалдаггүй, зөвхөн харагдуулдаг. Харагдац нь тэгэхээр өгөгдлийг шууд өөрчилдөггүй, харин энэ даалгаврыг тохирох засварлагчид дамжуулдаг.

Project - Төсөл

Төсөл гэдэг нь энд ажлын талбарын зохион байгуулалт гэж ойлгогдоно. Энэ нь ажлын талбарын хавтасууд болон файлуудыг агуулдаг бөгөөд эх код болон нэгдсэн программын тухай мэдээллүүдийг ударддаг. Нэг төсөл нь ямар нэгэн ажлын талбарт хамаарагдаж байх бөгөөд тухайн төслийн өгөгдлүүд тэр төслөөсөө гадуур хэрэглэгдэж чадахгүй. Харин тухайн өгөгдлөөс импорт хийж хэрэглэж болдог.

Энэ хэдэн зүйлсийг мэдэж авснаар эхний төслөө үүсгэж чадахаар боллоо.
Менюгээс "File->New->Project" гэж ороод өөрийн хүссэн төслөө шинээр нээнэ. Хэрэгтэй мэдээллүүдийг зөв бөглөснөөр таны үүсгэсэн төсөл цонхны зүүн талд мод хэлбэрийн меню болж харагдана.

За энэ хэсгийг ингээд өндөрлье. Хэрэг болсон бол сэтгэгдэл үлдээгээрэй. Мөн дараагийн хэсгийг удахгүй бичихийг оролдоноо.
Ажилт хүсье.

Сэтгэгдэлүүд:

1. zoloo (зочин) | 2007-07-10 01:09:21
Nadad taalagdlaa. Gehdee yg yuni tuhai gedgiig ni sain tailbarlaad uguuch.Yumar zorilgotoi programm gedgiig ni.
2. zoloo-d (зочин) | 2007-07-10 01:39:47
eclipse gej programm bishee minii huu. horvuulegch geed bhad daa. unen saak ed dee java-tai hoslood ireheeree yamar ch programm bichne dee, ashiglahad hyalbar aldaa olohod amar yer n sain ed shuu
3. ulziim (зочин) | 2007-07-10 02:32:34
Программ хөгжүүлэгч гэж ойлгож болно. Өөр үгээр хэлэх юм бол программ бичдэг программ юм байгаа юм. Нээлттэй эх байдлаар хөгждөг тул сүүлийн үед хүчээ авч байгаа. Дээр хэлснээр өөрөө Java дээр зохиогдсон бөгөөд Java, JSP, EJB, Webservice болон PHP, HTML, XML гээд маш олон хэлийг дэмжиж ажилладаг. Хэрэглэж дассан нэг программ хөгжүүлэгчээ олон янзын хэлтэй хамт ашиглаад явна гэдэг нэг бодлын мөрөөдөл л дөө. Дээр нь үйлдлийн системээс хамааралгүй. Eclipse-ийн тухай дараагийн хэсэгт ээ бичихийг хичээнээ.
4. pigasus | 2007-07-10 16:07:12
Ulzii ahaa ene program tegeed vnegvi yu tei serial code baihgvi bol dvv ni sain surnaa kk ^^ gehdee heregtei medeelel oruulsan bayarlalaa
5. pigasus | 2007-07-10 16:12:54
aan za za oilgoloo kk^^ vzeegvi baij bi shal mangar kk odoo l oilgoloo
6. Aldar (зочин) | 2007-08-17 22:05:28
Их дажгүй зүйл бололтой шүү. Энэ тэгээд С, С++ - ыг дэмждэг үү? Холбогдох хичээл энэ тэр нь хэр элбэг байдаг вэ? Баярлалаа
7. @Bc.mn (зочин) | 2007-12-19 00:45:05
Eclipse iin talaar iluu ihiig medmeer bna. oor material baival my mail ruu yvuulaach. please
8. ulzii (зочин) | 2007-12-21 18:28:54
Чи яг юу мэдэхийг хүсч байгаагаа асуувал би блог дээрээ бичъе.
9. @Bc.mn (зочин) | 2007-12-27 23:35:32
Er ni bol bugdiig ni bi Java deer neg program bichij bgaa yum aa.
10. jagaa (зочин) | 2008-04-01 10:08:11
Eclipse нь програм хөгжүүлэлтийг бүх төрлийн хэл дээр, үйлдлийн системийн орчин хамаарахгүйгээр хөгжүүлэлт хийхэд зориулагдсан. Шаардлагатай плангинийг татаж суулгаад ашиглах боломжтой. Бүх төрлийн програмчилалын хэлний хөгжүүлэлтийг дэмжинэ. Development Kit
11. bat (зочин) | 2009-10-09 14:31:27
note pate,netbence ees eclipce yugaaraa ylgaatai ve eniig sain tailbarlaag uguuch

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.