Блогоо 3 баганатай болгох
Удахгүй болох шинэ жилийн мэнд хүргье!

Блогоо минийх шиг гурван баганатай болгохыг хүсч байгаа хүмүүст зориулж нэг бяцхан тусламж бэлтгэснээ хүргье.
Ийм болгохын тулд өөрийн блог руугаа нэвтэрч ороод Загвар->Загварын HTML засах гэсэн командыг сонгонгуут таны блогын загвар текст байдлаар харагдана. Алхам бүрийг анхааралтай дагаад хийвэл хэн ч гэсэн л өөрийн блогоо ийм болгох боломжтой шүү.

1. Өөрийн хуучин загвараа хадгалж авах. Явцын дунд ямар нэгэн алдаа гарвал буцааж өөрийн блогоо хуучнаар нь сэргээхийн тулд эхлээд бүх кодыг идэвхижүүлж байгаад хуулж ямар нэгэн текст файл үүсгэж хадгалж аваарай. Хамгийн амрхан нь бол Windows-ийн өөрийнх нь текст засварлагчаар зүгээр л энгийн текст файл үүсгээд хадгалаарай. Тэгж мэдэхгүй бол сурсан Word дээрээ хадгална биз.
Зурган дээр өөийн чинь блогийн загвар код хэлбэрээр ийм харагдаж байна.


Тэгээд ямар нэгэн юм бүтэлгүйтсэн тохиолдолд буцаагаад хуулчихвал хуучин загвар чинь сэргэнэ.
2. Хуудасныхаа ерөнхий өргөнийг тодорхойлох. Бүгдээрээ миний блогын өргөн буюу 960px -ээр авъя. Мэдээж та нар өөрийн дураар өөрчилж болно. Гэхдээ дараа дараагын тохиолдолд энэ өргөнөөс хамаарч нилээд зүйл өөрчлөгдөж байх тул хоорондох уялдаа холбоог нь сайн анхаарч тооцож байж өөрчлөөрэй.

за ингээд өөрчлөх зүйл рүүгээ оръё.

HTML код дотроос хэрэгтэй зүйлээ олоход олон удаа хайх хэрэг гарах бөгөөд үүнийг Firefox ийн өөрийнх нь хайлтаар хийгээрэй. Ctrl+F товчны хослолоор Firefox-ын чинь доод хэсэгт хайлтын талбар нээгдэнэ. Түүн дээр хайх зүйлээ бичингүүт шууд автоматаар хайсан зүйл дээр чинь очно.

3. Хуудасны толгойн хэсгийн өргөнийг өгөхийн тулд.Хашилтыг нь дандаа орхиж бичнэ гэдгээ битгий мартаарай.
#header {
гэж эхэлсэн мөрийг хайж олоод өргөн буюу "width: 960px;" гэж өөрчилнө.

4. Блогийн ерөнхий өргөнийг тодорхойлж өгөх. Ингэхийн тулд
#content-wrapper {
гэж эхэлсэн мөрийг олоод өргөнийг  "width: 960px;" гэж өөрчилнө.

5. Блогын бичлэгүүд харагдах буюу үндсэн хэсгийн өргөнийг өөрчилөх.
#main-wrapper {
гэж эхэлсэн мөрийг олоод 
"margin-right:10px;
 width: 540px;
 float: right;"
гэж өгөөрэй. Энэ нь 540 цэгийн өргөнтэй бөгөөд баруун талын баганаасаа 10 цэгийн зай авч  байгааг зааж өгч байна.

6. За одоо
#sidebar-wrapper {
гэж эхэлсэн мөрийг хайж олоод
"margin-left: 14px;
  width: 190px;
  float: left;"
гэж өгөөрэй. Энэ нь зүүн талын мэнюг тодорхойлж өгч байна. Хэрэв та мэнюгээ ардаа зурагтай болгоё гэвэл энд
background-image:url("http://www.zurgiin_hadgalsan_zam/zurgiin.ner");
гэж өгөөрэй. Өнгийг нь өөрчилье гэвэл
 background-color: #ungunii_kod;

7. За одоо бүгдээрээ шинээр нэмж байгаа 3 дахь баганаа бичлэгийн баруун талд харагдахаар тохируулъя.
Ингэхийн тулд 6 дахь алхам дээр хийсэн тохируулгын дууссан тэмдэглэгээ буюу "}"-хаагдаж байгаа хаалтыг олоорой.
Өөрөөр хэлбэл 
#sidebar-wrapper {
  margin-left: 14px;
  width: 190px;
  float: left;
  ...
  бусад тохируулгууд...
} энд энэ хэсэг дуусч байна.
Үүний араас шинэ хэсгийн тохируулгыг бичье. Ийм нэртэй элемэнт шинээр орж ирж байгаа учраас олохгүй бол битгий гайхаарай. Зүгээр л оруулаад өгчих.

#sidebar-wrapper-rechts {
  padding:5px;
  margin-right: 14px;
  width: 170px;
  float: right;
  background-color: *$mainBgColor; //Арын өнгө, өөрөө шинэ өнгөний код өгч болно.
  background-image:url(Зураг өгөх бол энд зургийн зам болон нэрийг зааж өгнө. );

  word-wrap: break-word; /* fix for long text breaking sidebar float in IE */
  overflow: hidden;      /* fix for long non-text content breaking IE sidebar float */
}

8. Тохируулгын хэсэг ингээд дуусч байгаа бөгөөд одоо ерөнхий хуудсан дээрээ баруун талын баганыг шинээр үүсгэе.
Ингэхийн тулд доорх хэсгийг хайж олоорой. Кодын доогуур хэсэгт байгаа. 
    <div id="header-wrapper">
        <bb:section class="header" id="header" maxwidgets="1" showaddelement="no">

         <bb:widget id="Header1" locked="false" title="????????? ???? (??????)" type="Header"></bb:widget></bb:section>
    </div>

  <div id="content-wrapper">
 
  <div id="crosscol-wrapper" style="text-align:center">
        <bb:section class="crosscol" id="crosscol" showaddelement="no"></bb:section>
   </div>

Зарим нэг утгууд нь заавал үүнтэй таарах албагүй гэдгийг анхаараарай. Жишээ нь: Миний блогын гарчиг энд асуултын тэмдэгүүд болж харагдаж байна.
Сайн анхааралтай харж зөв хэсгийг олоорой. Буруу газар оруулж өгвөл мэдээж ажиллахгүй болно.
Үүний доороос шинэ мөр аваад доорх кодыг оруулж өгнө.

<div id="sidebar-wrapper-rechts">
<bb:section class="main" id="main" showaddelement="no">
    $$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$
</bb:section>
</div>

Дээрх $$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$ бол зүгээр жишээ бөгөөд энд сүүлд нь үүний оронд хэрэгтэй вижэтүүдийг хуулж тавих юм гэдгийг тэмдэглэж байна.

9. За одоо чиний өөрийн чинь сонгосон вижэтүүд кодонд доорх байдлаар харагдана. Зарим зүйлс зөрж магадгүй гэдгийг анхаараарй. Хамгийн чухал нь Эхний 2 мөр болон сүүлийн 2 мөр ийм дараалалтай харагдана.

<div id="sidebar-wrapper">
 <bb:section class="main" id="main" showaddelement="no">
   <bb:widget id="BlogArchive1" locked="false" title="??????? ?????" type="BlogArchive"></bb:widget>
   <bb:widget id="RecentComment2" locked="false" title="?????????" type="RecentComment"></bb:widget>
    <bb:widget id="Blog1" locked="false" title="??????? ??????" type="Blog"></bb:widget>
  </bb:section>
</div>

Одоо бид өөрийн үүсгэсэн баганадаа энэ вижэтүүдээс харагдуулахын тулд хүссэнийгээ хуулаад дээрх $$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$  -ийн оронд тавихад болно.
Жишээ нь: <bb:widget id="BlogArchive1" locked="false" title="??????? ?????" type="BlogArchive"></bb:widget>
гэсэн хэсгийг хуулж тавихад ийм байдалтай харагдана.
<div id="sidebar-wrapper-rechts">
<bb:section class="main" id="main" showaddelement="no">
    <bb:widget id="BlogArchive1" locked="false" title="??????? ?????" type="BlogArchive"></bb:widget>
</bb:section>
</div>

За ингээд өөр вижэт баруун талдаа харагдуулахыг хүсвэл иймэрхүү байдлаар хуулаад тавиарай.
Мэдээж та блогийн архивыг баруун зүүн багануудад 2 удаа харахгүйн тулд хуучин хэсэг дээрхээ арилгаарай.  

9. За ингээд чиний блог одоо 3 багантай боллоо. Нэг зүйл анхааруулж хэлэхэд бид хичнээн нэг шинэ багана нэмсэн ч гэсэн загварын засварын хэсэг


гэж харагдсан хэвээрэй үлдэнэ шүү. Шинэ вижэт үүсгэсэн баруун баганадаа нэмье гэвэл эндээ вижэтээ нэмж өгчөөд дараа нь код руу нь орж байгаад тэр вижэтээ шинэ хэсэг рүүгээ дээрх маягаар хуулж өгөөрэй.


 Чадах чинээгээрэй л ойлгомжтой тайлбарлалаа. Гэсэн хэдий ч ойлгомжгүй зүйл байж магадгүй.
Асуух зүйл байвал асуугаарай.








Сэтгэгдэлүүд:

1. dulguun_b (зочин) | 2007-12-25 23:32:48
За баярлалаа.
Би баруун талынхаадаа тэр тэр вижетийг харуулна гэдгийг яаж зааж өгөхийг мэдэхгүй байсан юм. Бусдыг нь ч чиний пэйжсоорс-оос хуулбарлаад бараг дөхүүлсэн юм байна.
Чамд ч бас шинэ жилийн мэнд хүргэе!
2. ulzii (зочин) | 2007-12-25 23:39:59
Юманд сонирхол байгаад оролдоод байвал ч их зүйл сурах боломж бий шүү
3. Хэгжүүн ™ | 2007-12-25 23:44:13
bayarlalaa
4. Догшин ХАЙРХАН... | 2007-12-26 00:48:21
Bayrlalaa yg naadhiig chin hiih geed chadahgui bsan ym. odoo bolchloo gehdee hemjeenuudiig tohiryylaad bhad l jaahan ontsgui bolood bh ymaa www.kula.bblog.mn eer orood haraad ogoorei. dahiad bayrlaa geed helchihiy.
5. туслаарай (зочин) | 2007-12-26 01:34:50
хүмүүсээ та нар яаж мср-ийг хоёр нээдгийг мэдэх үү
6. zayiingegeen | 2007-12-26 01:46:33
chadah bolow u? shiiregneel baina. humuusruu orson bolgoogvi baina. yaah we!!!
7. zayiingegeen | 2007-12-26 02:16:35
neg bagana ni zaaval iim door baihiimu? zeregtsee baij boloh u?
8. баярлалаа (зочин) | 2007-12-26 06:12:20
баярлалаа хэдэн зүйл болоогүйч гэсэн баярлалаа
9. zaybandi | 2007-12-26 06:20:34

.: Мэдээллийн Технологи :.: Блогоо 3 баганатай болгох

/*
BBlog.mn Template Style
Name: Tekka
*/

























skip to main |
skip to sidebar
10. zaybandi | 2007-12-26 06:24:38
chaddaggvi ee linkee huulaad zhamaar zasaad og geed yawuulah gesen chin ochdoggvi ee. yaah we. ter Ctrl+f eer hailgaj bas chaddaggvi hyatad heleer bolhoor ali ni haih ni meddeggvi. ahial uzii da. minii blogoor orood boloogvi baiwal zaaj ogooch
11. zaybandi | 2007-12-26 06:25:02
tsasiig bol bolgotsoon gej
12. zaybandi | 2007-12-26 06:39:44
ene dotoroos width: gesen ug oldoggvi ee.
/* ---( header and site name )--- */

#header-wrapper {
margin: -31px 0 0 0;
font: $pagetitlefont;
color: $pagetitlecolor;
background: #73a0c5 url($headerImage) no-repeat 0px 0px;
height:200px;
}

* html #header-wrapper { /*IE only*/
margin: 0px 0 0 0;
}



#header h1 {
text-shadow: #81A75B 2px 2px 2px;
padding-top: 70px;
font-size: 3.5em;
text-align: center;
}

#header h1 a {
text-decoration: none;
color: #FFFFFF;
}
#header h1 a:hover {
color: #eee;
}

/* ---( main column )--- */

h2.date-header {
font-family: Tahoma,"Trebuchet MS", Arial, Helvetica, Sans-Serif;
font-size: 0.9em;
margin: 0px 0 -3px 0px;
color: #777;
}
13. zaybandi | 2007-12-26 06:42:24
width:960px gej oorchloh geed l tag yaah we? naadah chin oor hereggvi blog bolhoor turshij baigaa. yaahuu?
14. zaybandi | 2007-12-26 06:54:16
nadad neg oorchilson HTLM yawuulj boloh u? haraad duurailagchii.
15. ulzii (зочин) | 2007-12-26 08:28:27
байхгүй тохиолдолд нуман хаалтан доторх тохируулгуудтай нь адилхан шинэ мөр болгоод оруулж өгнө.
16. Ulzii (зочин) | 2007-12-26 08:32:48
Хэмжээнүүд нь ерөнхий өргөн болох 960 px ээсээ хэтэрвэл нэг багана нь доошоо шилжинэ. Баруун, зүүн 2 багана болон голын үндсэн хэсгүүдийн чинь өргөний нийлбэр, дээр нь тусгай тохируулга болох margin-left,margin-right,padding-left,padding-right -ийн утгуудын нийлбэр ерөнхий өргөнөөс хэтэрч болохгүй гэсэн үг. Тэгээд тэстэлж үзэж байгаад болно биз дээ. Ялангуяа хуучин Internet Explorer 6.0 дээр бол сайн тэст хийж үзээрэй.
17. Ганхүү | 2007-12-27 18:05:19
энэ л асуудалтай байна чаддаггүй ээ
18. Ганхүү | 2007-12-27 18:06:09
3 дах баганы нь хийж чадахгүй нээ. яах уу алдаа заагаад байнаа
19. Ulzii (зочин) | 2007-12-27 21:57:57
Ганхүү-д
Алхам бүрийг эхнээс нь анхааралтай сайн дагаад хийвэл алдаа гарна гэж байхгүй дээ.
Сайн шалгаад үз дээ.
Тэгээд болохгүй бол надад өөрийнхөө хийсэн кодыг хуулж тавиад харуулаарай.
Би хараад өгье.
20. Ганхүү | 2007-12-27 22:17:45
Би яг дууриалгасан
болохгүй л байна
миний id ganxvv@yahoo.com
холбоо баривал их баярлах болноо. асуух юм байна. Ууг нь яг болох гэж байсан.
21. Догшин ХАЙРХАН... | 2007-12-27 22:33:50
Баярласан шүү. Бүх зүйл болж байналээ. Даанч зайгаа миний вижет джх материал хэт өргөн учраас онцгүй харагдаж байналээ. Чинийх шиг блогд тохирох юм байнаа. Ямар ч байсан нэг юм мэдээд авчихлаа гэдэг чинь болоо шүүдээ. Дахиад баярлалаа. Амжилт шүү. Өөр зөндөө юм оруулаарай...
22. Бизьяа | 2007-12-27 22:38:01
aimaar hestuu naasan!
23. Ulzii (зочин) | 2007-12-27 23:47:09
Asuuh zuil baival blogoor asuunuu.
Busad humuust hereg bolj magadgui shuu dee.
24. Ulzii (зочин) | 2007-12-27 23:49:09
Kula-d
Chi ene zarchimaar blogoo 3 baganatai bolgood husseneeree hemjeer ni uurchilj bolno shuu dee.
25. ♥ Szakna ™ | 2007-12-27 23:56:31
Ухаан хүрэхгүй нээ ёстой чадахгүй асуудал бна
26. Догшин ХАЙРХАН... | 2007-12-27 23:56:49
AAn bi bolgoj uzseen.Asuudal baihgui. 3 bolgohoor bijet heterhii nariin bolood goliin bichleg bas nariisaj bnalee. udahgui neg ym nemeh gej bgaa teriigee nemcheed 3 baganatai bolgoj dahiad neg uznee. taalagduul ter biz ugui bol ter l biz. yutai ch eniig sursandaa talarhaad barashgui nee. bayrlalaa.
27. ♥ Szakna ™ | 2007-12-27 23:57:40
uuruur chin hiilgej boloh uu?
ta HTMl bicheed ugchih tehuu bi hiih geheer chadahgui bna Banjig ID: cm
28. cm | 2007-12-29 08:47:34
Уг нь болчоод бна ганц гэм нь блогийн бичлэг нь хажуу талдаа орчоод бна яахуу
29. Ulzii (зочин) | 2007-12-29 19:58:21
cm:
Чи блогынхоо кодыг надруу явуулчих. Би хараад өгье.
30. Ганхүү | 2008-01-03 22:02:13
Нээрээ блог чинь интэрнэтээр сонин харагдаж байсан. нэг шалгаад үздээ
31. ♥ Szakna ™ | 2008-01-04 08:47:07
ulzii yaasan be bi chamruu nuguu blogiinhoo HTML kodiig yavuulsan sht hariu yaachiv
32. ulzii (зочин) | 2008-01-04 16:40:19
hi,
би тийм код хүлээж аваагүй. яаж явуулсан юм бэ?
Дахиад явуулчаарай.
33. ♥ Szakna ™ | 2008-01-05 04:04:39
esvel chi banjig id gaa ugchih minii banjig ID: cm
34. ♥ Szakna ™ | 2008-01-07 09:27:12
Болчихлоо хэхэ бичлэг нь хажуу талдаа ороод байсан чинь би өөрөө вижэтээ дутуу хуулж тавиад байсан юм байна. Баярлалаа http:szakna.bblog.mn Ороод үзнэ биз
35. Noyonmunkh | 2008-01-10 21:12:41
za uurchulugduj uu uzehees
36. Noyonmunkh | 2008-01-10 21:15:19
uu bolkhgui l bn daa. Shal hachin haan ni yu bgaa ni medegdehgui yum bolchihloo
37. Монгoл | 2008-01-16 16:09:37
Хэцүү энийг хйиж чадахгүйн байна өө. Хүн гухч хэцүү болждээ.
38. Монгoл | 2008-01-16 16:13:25
yuch uurhcluguduguiee
39. Ulzii (зочин) | 2008-01-16 20:23:01
He he,
Oroldood chadahgui bol zaaval iim bolgoh geed yahav dee.
40. Helloo | 2008-02-01 16:21:20
Title -ийнх нь дэвсгэр зураг нь байхгүй болсон гэсэн үг л дээ.
41. ulzii (зочин) | 2008-02-02 05:59:09
Чиний блог руу чинь орохгүй байна.
42. ulzii (зочин) | 2008-02-02 06:00:28
aan chi neriig ni uurchilchihsen yum bna. odoo zugeer l haragdaj baishd
43. Helloo | 2008-02-02 11:09:56
Би зүгээр болгочихсон юмаа. Өлзий завтай бол дахиад нэг хараад өгөөрэй. Би яг эвдэрсэнээр нь байлгаж байяа. Нэг эвдэрч гарч ирээд байгаа юм. Туслаарай.
44. Mendee | 2008-02-15 18:34:51
sain bnuu
nadaa tuslaarai. minii blog 3 baganatai bolgoh gesen chini bolsonguiee
3 bagana undsen hesegt uussen bolobch shineer nemsen bijet bolon 3 dahi baruun baganadaa yum nemj chadahgui bna
45. Mendee | 2008-02-15 18:56:45
за ёстой толгой гэж олгой юмаа. болохгүй байна. НАдаа туслах хүн байвал сайхан сэтгэлийн үүднээс холбоо бариарай
46. ulzii (зочин) | 2008-02-18 07:09:50
8 болон 9 дүгээр алхамуудыг сайн анхаараад хийвэл болно.
47. borjook | 2008-03-13 04:51:54
bayarlalaa
48. Mortal | 2008-04-27 03:11:49
odoo unshiya daa
49. Clint Eastwood | 2008-06-20 23:28:54
http://eastwood.blog.banjig.net/
50. Ankhaa | 2008-07-07 17:22:44
oo yostoi tolgoi irgechihlee...
51. Moody^ | 2008-09-16 13:36:34
http://counterstrike.bblog.mn
52. mn_naka | 2008-11-23 04:28:47
oilgosngiv












iim ym haana bainaa hehe cntr f geed ch olsongiv mini zagvar city gesen l ym bsan tuslaarai naizaa zozo
53. mn_naka | 2008-11-23 04:29:27
estoi 3 bagantai bolgoh deed vileel vzlee boldog ym 1ch alga zaaj ogoh ach tustai hvn bnuu end mgl_ninja@yahoo
54. bolorhon (зочин) | 2009-01-04 20:40:00
eeeeeeeee yroosoo bolohgui bna. bi code iig n olohgui bna. miniih shal uur code ym baih daa. ih sonin ymaa eeeeeeeeee
55. Хайрынбурхан | 2009-02-09 00:32:39
bayarllaa ghdee neh so miniihd bolku bnoo bi zondoo l oroldloo ta chaduul miniihruu neg shagaigaad boloh vgvig n heleed ogooch oroo oroldood chadsan gv shd
56. ulzii (зочин) | 2009-02-20 02:38:26
Энэ бичлэг 2 жил гаран болчихсон хуучин бичлэг тул одооны блогын кодтой тохирохгүй байх шүү. Би бүр энд блогтой гэдгээ мартчихсан явж байгаад өнөөдөр л харлаа. ;-)

Банжиг одоо өөр амарханаар 3 баганатай болгох боломж нэмээгүй л юм байх даа.
57. .::Арман::. | 2009-04-08 17:11:17
aaan ta blogtoo bichleg nemeecheee
58. .::Арман::. | 2009-07-01 18:55:21
Та чинь амьд сэрүүн үү? айн
59. Sluk_bujin | 2009-09-14 15:51:40
neg taliin bagana n teeeer dooroo ochichhiin yahuu?
60. g_b_enkhuush | 2009-10-30 19:13:21
Маш их баярлалаа. Сэтгэгдэл бичмээр санагдтал ойлгомжтой сэтгэл гарган тайлбарласан байна.
61. ttulga | 2009-10-30 19:25:14
би ч өөрийнхийгөө түйвээгээд буцаагаад сэргээчихлээ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.