2007-12-07 04:05:58
Сайн уу бүгдээрээ.
Бичлэг бичсэнгүй нилээд удчихлаа. Шинэ жил болох гээд гадаа мөн сайхан байна аа. Европт жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг болохоор ч тэрүү. Глюүвайн үнэртээд л... мэддэг хүмүүс бол андахгүй дээ. :-)
За мэргэжил нэгт нөхөддөө хэрэг болж магадгүй нэг жижигхээн юмыг танилцуулах гэсэн юм.
Вэб хуудас хийдэг залуучууд маань шууд интернэт дэхь файлаа засах тохиолдол зөндөө хийдэг байлгүй.
Тэгээд зарим едитор програмууд маань FTP дэмждэггүй. Дэмжсэн ч гэсэн зарим тохиолдолд хагас дутуу ажилладаг. Жишээ нь: Zend Studio бол Aptana Studio(Eclipse дээр ашигладаг) ашиглаад ид ажиллаж байтал FTP дамжуулалтанд ямар нэгэн алдаа гарсанаас болж тухайн файлын бүх код алга болчихдог. Мэдээж эх хувилбар дээрээ ажиллаж байгаа болохоор сэргээх ямар ч боломжгүй. Ийм байдалд оролгүй яаж ажиллах боломжууд байж болох вэ?
Миний бодлоор бол хамгийн шилдэг арга нь Хувилбар Удирдах Систэм суулгаж түүгээрээ дамжуулан ажиллаж байвал хамгийн үр дүнтэй арга. Уг файлын тухайн хувилбарыг устгасан ч гэсэг Хувилбар Удирдах Систэмийн Сэрвэр дээр эх файл нь байж байна. Еclipse дээр үүнийг ашиглахад маш сайн тохирсон байдаг бөгөөд плагин маягаар дотор нь багтсан байдаг. Гэхдээ энэ аргыг хүн болгон хэрэглээд байх боломжгүй бөгөөд зарим жижиг зүйлд зардал ажиллагаа ихтэй.
Өөр нэг арга нь FTPDrive гэж программыг суулгаад өөрийнхөө интернэт сайт руу FTP ээр холбохоор локал диск болж харагдана. Ингээд л ямар ч FTP дэмждэггүй едитороор ч гэсэн шууд чөлөөтэй ажиллах боломжтой. Ямар нэгэн файл засварлаад хадгалангуут автоматаар сэрвэр дээр хадгалагдсан байна.
Ингээд л миний хамгийн дуртай код хөгжүүлэгч PHPEclipse-ийн маань коод туслагч энэ тэр чөлөөтэй ажиллана.
Жоохон товчхон бичлээ. Хэрвээ дээрх зүйлүүдээс дэлгэрэнүй мэдмээр, асуумаар зүйл байвал сэтгэгдэл бичээрэй.

Сэтгэгдэлүүд:
Би асуух зүйлээ банжиг зурвасаар явуулсан шүү.
Сэтгэгдэл үлдээх: