3 багантай блог
Миний өмнөх бичлэгээс блогоо хэрхэн 3 багантай болгох талаар уншаарай.
Блогоо 3 баганатай болгох
Удахгүй болох шинэ жилийн мэнд хүргье!

Блогоо минийх шиг гурван баганатай болгохыг хүсч байгаа хүмүүст зориулж нэг бяцхан тусламж бэлтгэснээ хүргье.
Ийм болгохын тулд өөрийн блог руугаа нэвтэрч ороод Загвар->Загварын HTML засах гэсэн командыг сонгонгуут таны блогын загвар текст байдлаар харагдана. Алхам бүрийг анхааралтай дагаад хийвэл хэн ч гэсэн л өөрийн блогоо ийм болгох боломжтой шүү.

"Блогоо 3 баганатай болгох" цааш унших »
FTP-ашиглан вэб хуудсаа өөрчлөх
Сайн уу бүгдээрээ.

Бичлэг бичсэнгүй нилээд удчихлаа. Шинэ жил болох гээд гадаа мөн сайхан байна аа. Европт жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг болохоор ч тэрүү. Глюүвайн үнэртээд л... мэддэг хүмүүс бол андахгүй дээ. :-)

За мэргэжил нэгт нөхөддөө хэрэг болж магадгүй нэг жижигхээн юмыг танилцуулах гэсэн юм.
Вэб хуудас хийдэг залуучууд маань шууд интернэт дэхь файлаа засах тохиолдол зөндөө хийдэг байлгүй.
Тэгээд зарим едитор програмууд маань FTP дэмждэггүй. Дэмжсэн ч гэсэн зарим тохиолдолд хагас дутуу ажилладаг. Жишээ нь: Zend Studio бол Aptana Studio(Eclipse дээр ашигладаг) ашиглаад ид ажиллаж байтал FTP дамжуулалтанд ямар нэгэн алдаа гарсанаас болж тухайн файлын бүх код алга болчихдог. Мэдээж эх хувилбар дээрээ ажиллаж байгаа болохоор сэргээх ямар ч боломжгүй. Ийм байдалд оролгүй яаж ажиллах боломжууд байж болох вэ?

"FTP-ашиглан вэб хуудсаа өөрчлөх" цааш унших »
PHP Framework
Саяхнаас PHP ашиглан янз бүрийн вэб хуудас хийх хэрэгтэй боллоо. Өөрийнхөө ажлыг хөнгөвчилж цаг хэмнэх зорилгоор ер нь нэг Framework өөрийн болгоод ашиглаж байя гэж шийдсэн юм. Маш их код бичдэг хүмүүс бол өөрийн гэсэн классуудын цуглуулгатай бөгөөд түүнийгээ янз бүрийн төсөлдөө Framework маягаар ашгладаг юм билээ. Миний хувьд бол урид нь тийм их зүйл хийж байгаагүй учраас бэлэн Framework авч ашиглах нь хамгийн ашигтай зам байсан. Мэдээж зорилгодоо нийцсэн шалгуур тавьж л хайхгүй бол сүүлийн үед янз бүрийн Framework тоогоо алдсан юм билээ. Бүгдийг нь суулгаж туршиж үзнэ гэдэг бол бөөн цагийн гарз болно. Тэгээд дөнгөж суулгаж үзчихээд л сайн мууг нь мэдчихгүй.

"PHP Framework" цааш унших »
Шилдэг вэб хөтөч Firefox
Firefox -ийг яагаад сонгох ёстой гэж!
Энэхүү вэб хөтөчийг ашигласнаар та вэб гэгч агуу ертөнцөөс илүү ихийг мэдэрч мөн интернэтэд өнгөрүүлж буй цагаа илүү үр бүтээлтэйгээр өнгөрүүлэхэд маш их ахиц гарна. Мэдээж маш олон хэрэгцээтэй Add-On хэмээх өргөтгөлийн тусламжтайгаар шүү дээ.

"Шилдэг вэб хөтөч Firefox" цааш унших »
Зав гардаггүй ээ
За ойрын хэд хоног шалгалт эхлээд зав байхгүй бүр интернэтээр ч бараг орохоо болих нь.
Өнөөдөр нэг юм нилээд хүнд шалгалтынхаа ард гарч аваад нөгөөдрийнхөө шалгалтыг хараад сууж байснаа гэнэт жаахан өөр юм хиймээр санагдаад. Өнөөдөр өгсөн шалгалтаа харин хичээж байгаад нилээд гайгүй биччихэвүү дээ санасныг бодоход.
Хичээл нь өөрөө англи хэл дээр ороод шалгалтаа германаар авсан болохоор над шиг хүнд их л хүнд санагдаж байлаа. Харин мэргэжлийн дагуу байсан тулдаа хийхэд дөхөмтэй байлаа. За тэгээд дуртай юм болохоороо компьютер дээрээ удаан суулгүй хэд хоночихсон чинь бүр санаад. :-)
"Зав гардаггүй ээ" цааш унших »
2007 оны PHP шилдэг хэрэгсэлүүд

PHP Сэтгүүл 2007 оныхoo шилдэг хэрэгсэлүүдийг шалгаруулсан байна. 6 төрлөөр 50 гаран бүтээгдэхүүн өрсөлдсөнөөс доорх хэрэгсэлүүд шилдэгээ шалгарч чадсан байна. Энэ жагсаалтнаас хараад та ямар хэрэгсэл хэрэглэхээ шийдэхэд дөхөм болно гэж найднам.

"2007 оны PHP шилдэг хэрэгсэлүүд" цааш унших »
Eclipse дээр программ бичих жишээ: Java Hello World
Өмнөх жишээнээс та Eclipse -ээ татаж авч ерөнхий танилцсан бол энэ удаа арай гүнзгийрүүлье.

Eclipse дээр анхныхаа Java программыг бичих:Үр дүн нь график байдлаар харагдахгүй бөгөөд зөвхөн консол дээр харагдана.
Ер нь бүх программыг сурахад ашиглагддаг Hello World кодыг бичиж ажиллуулж үр дүнг нь харцгаая.

"Eclipse дээр программ бичих жишээ: Java Hello World" цааш унших »
Прорграммистын онигоо 1
За наадам болоод хамаг хүмүүс баярлаж байгаа тул мэргэжлийн онигооноосоо хэдийг бичиж тавьюу гэж бодлоо.
Сайхан наадаарай бүгдээрээ.

1. Хиймэл оюун. Нэг хүн автомат хариулагчтай буудал руу утасдаж байна.
  Koмпьютер: Олон улсан зочид буудал. Сайн байна уу. Танд юугаар тус болосон бол?
  Утасдагч: За тэхээр би мэдэх гэсийм л даа. Танайх дотроо банны өрөөтэй 2 хүний өрөө бий?
  Koмпьютер: Тэгэлгүй яахав, бидэнд ийм өрөө 120 ширхэг байдаг.
  Утасдагч: Юу, бүгдээрээ тэгээд чөлөөтэй юмуу?
"Прорграммистын онигоо 1" цааш унших »
Программистын онигоо
Их ажлын зав чөлөөгөөр хаяа нэг инээх сайхан байдаг даа. Ингээд мэргэжил нэгт нөхдийнхөө онигооноос заримдаа бичиж байя.

1. Нэг программист ажилдаа явах замдаа нэг мэлхийтэй таарсан нөгөөдөх нь: Намайг үнсээч. Би гүнж болно шүү гэж. Программист үүнд хариулсангүй мэлхийг аваад л хармаалчихаж. Үдийн завсарлагаар мэлхийд ахиад л: Намайг үнс л дээ, үнсчих л дээ, би гүнж болно шүү гээд байж. Харин программист бас л яасанчгүй. Орой нь ажил тарсаны дараа нөгөөдөх найзуудтайгаа бааранд уулсаад тэр тухайгаа яритал найзууд нь түүнээс яагаад мэлхийг үнсэхгүй байгааг асуутал программист: Найз охинд надад ямар ч зав байхгүй. Харин ярьдаг мэлхий байвал саак шд гэжээ.

"Программистын онигоо" цааш унших »
Eclipse - Универсал программ хөгжүүлэгч
Монголчууд маань аймаар аймаар үнэтэй хэрэгслүүд ашиглаад л яваад байдаг. Тэдний ихэнх нь хулхи байдлаар олж авсан гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг бодлын азтай хүмүүс шүү тэгж байгаад. Харин та ямар нэгэн өөр хууль дэглэм чангатай улсад ажиллахад хүрвэл шал өөр байдлаар хандах боловуу. Тийм болохоороо үнэгүй олдож болох сайн сайн хэрэгслүүдийг харахгүй өнгөрөх нь их байх шиг.
Ингээд юу ч гэсэн маш олон төрлийн чадвартай Eclipse -г бага багаар танилцуулахыг оролдъё.

"Eclipse - Универсал программ хөгжүүлэгч" цааш унших »
Анхны бичлэг
Блогтой болох юмсан гэж бодож явсанаа биелүүлж энэ 777 гэсэн сайхан өдөр энэхүү блогоо нээлээ.
За тэгээд цаашдаа мэдээллийн технологоор бичнэ гэж бодож байна.
Цаг зав хичнээн бага ч гэсэн бусадтайгаа мэддэг чаддагаа хуваалцахад баяртай байна. За олон юм нуршаад яах вэ. Тэгж байгаад жинхэнэ сэдвээрээ бичнээ.
(Нийт: 12)